Чөлөөтийн эмэгтэйчүүд эрхийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2012.04.29-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн эмэгтэйчүүд эрхийн төлөө барилдана

БНХАУ-ын Тайюань хотноо өнгөрөгч баасан гаригт эхэлсэн олимпийн наадмын чөлөөт бөхийн сонгон шалгаруулах тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр манай эмэгтэйчүүд эрхийн төлөө барилдана. Баасан гаригт чөлөө бөхийн эрэгтэйчүүдийн барилдаан болж, 74 кг-ын жинд П.Өнөрбат алтан медаль хүртэж, эрхийн болзол хангасан. Харин өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Д.Отгонцэцэг, 55 кг-ын жинд С.Бямбацэрэн, 72 кг-д Гавьяат тамирчин О.Бурмаа нар барилдах юм. Олимпийн эрх олгох журмын дагуу тус тэмцээний эмэгтэйчүүдийн дөрвөн жинд эхний хоёр байр буюу алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид Лондонгийн олимпийг зорих эрхтэй болно.

Хэсгийн барилдаан Монголын цагаар 13.00 цагт эхэлнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж