Цунами Японы эдийн засгийг таван жилээр ухраав

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Цунами Японы эдийн засгийг таван жилээр ухраав

Японы газар хөдлөлтийн үр дагаврыг арилгахад таван жил шаардлагатай.
Дэлхийн банк Японы цунами ба газар хөдлөлтийн хохирлыг 235 тэрбум ам.доллараар үнэлсэн тайланг гаргалаа. Одоо энэ нь хамгийн өөдрөг бус үнэлгээ болж байгаа бөгөөд банкны шинжээчид хохирлыг арилгахад таван жил хэрэгтэй гэж үзлээ. Оросын хувьд тэр нь бүс нутгийн эрчим хүчний зах зээлд өөрийн оролцоо нөлөөг нэмэгдүүлэх боломж юм.
Японы амссан хохирлын урьдчилсан дүн нь 235 тэрбум  ам.доллар гэж тооцож байгаа нь тус орны дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувьтай тэнцэж байна. Нэн түрүүнд сэргээгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтад энэ оны төсвөөс 12 тэрбум ам.долларыг зарцуулах ёстой бөгөөд хувийн даатгалын байгууллагын хохирол нь 33 тэрбум ам.долларт хүрч магадгүйг тус банкны илтгэлд өгүүлжээ.
“Түүхэн сургамжаас харахад, Японы ДНБ-ний бодит өсөлт нь 2011 оны дундуур гарч ирэх ёстой. Гэхдээ бараг таван жил үргэлжлэх сэргээн босголтын идэвхжилтээр тэр нь дахин өсөх болно” гэж Дэлхийн банкны мэргэжилтнүүд дүгнэв.
Түүхэн сургамжийн туршлага гэж тэдний ярьсан нь 1995 оны Кобегийн газар хөдлөлтийн тухайд юм байна. Тэр үед 6,5 мянган хүний аминд хүрсэн газар хөдлөлтийн хохирол нь 100 тэрбум ам.доллараас багагүй байсан бөгөөд улсын үнэт цаасны ханшинд их нөлөөлсөн байжээ. Японы Үндэсний банк нь зөв дүгнэлт хийж, зах зээлд нэмэлт мөнгө оруулан тогтворгүй байдал гаргахаас болгоомжилж чадаж байна. Яг одоо 87,5 тэрбум ам.долларын интервенци хийгээд байгаа юм.
Сүйрлийн дараа шууд л сэргээн босгож, засварлах ажиллагаа эхэллээ.










Худалдаа ба санхүү

Японы өөрийн эдийн
засгийн хохиролоос гадна бусад орнууд дахь бизнесийн олон салбаруудад цохилт ирэв.
Жишээлбэл, Япон нь бүхий л зүүн өмнөд Азийн бүсийн авт
омашины үйлдвэрлэлийн эд ангиудын гол үйлдвэрлэгч нь юм. Тайландад авто машин
угсрагчид япон 
машины эд ангийн нөөц дөрөвдүгээр сар хүртэл хангалтай
гэсэн б
ол Японы зүүн хойд нутгийн үйлдвэрлэлүүдэд эд ангийн
хомсдол үүсээд байна.

Үүний зэрэгцээ Солонгосын цахим барааны үйлдвэрлэгч нар
ой санамжийн картын үнэ нэмэгдс
энийг
хэлж байна. Япончууд тэр зах зээлийн 36 хувийн хангалтыг хийдэг байжээ.Зарим төрлөөр
үнийн өсөлт 20 хувиар нэмэгдс
энийг
ч шинжээчид хэлэв.

Тус орны худалдааны
тэнцвэр ойрын үед нэлээд алдагдах бололтой. Экспорт буурч байхад Япон сэргээн босгох
ажилдаа эрчим хүчний эх үүсвэрийг худалдан авахаас
өөр аргагүй болж байна. “”Дунд ба богино
хугацааны ирээдүйд Индонези, Малайзи, Вьетнам зэрэг эрчим хүчний эх үүсвэр үйлдвэрлэгчид
эндээс ашиг гаргах боломжтойг”
 Дэлхийн банкны илтгэлд өгүүлжээ. Орос ч энд өөрийн
боломжийг алдахгүйг хичээж байна. “Газпром” ирэх хоёр сард 200 мянган тонн шахмал
хий н
ийлүүлэхээр япончуудтай
тохиролцсон байлаа. Үүний зэрэгцээ Алс Дорнодын нефть олборлолт ба “Сахалин-3” төслийг
эрчимтэй хэрэгжүүлэх асуудлыг авч үзэх үүргийг Владимир Путин өгчээ. 

Япон ирээдүйгээ
өөдрөгөөр харж байна

Японы гамшгийн
хохирлын урьдчилсан тооцоо гаргаж байсан шинжээчдээс Д
элхийн банк хамгийн тааруу дүгнэлтийг нь гаргаад байна.
Япончууд өөрсдийн хохирлыг 159 тэрбум ам.доллар гэсэн ба үүнийг хийсэн  Nomura Securities Co. санхүүгийн групп ирэх сарын
1-нээс эхлэх 2011 оны санхүүгийн жилд Японы ДНБ-ний  өсөлт 1,1 хувьтай байна гэв. Нурангийг зайлуулангуутаа л Япон бүтээн босголтоо
эхэ
лнэ. Эдийн засгийн
хамтын ажиллагаа ба хөгжлийн  байгууллагынхан
арай даруухан дүгнэлт хийн гам
шгийн
хохирол нь 110 тэрбум ам.доллар буюу Японы ДНБ-ний хоёр хувь гэжээ. Японы уян хатан  эдийн засаг ба мөнгөний хүчирхэг систем нь эдийн
засгаа сэргээхэд тус
ална
гэж Оросын Сангийн сайд Андрей Кудрин хэлсэн байлаа. Энэ маягаар дэлхийн хамгийн
хүчирхэг эдийн засгийн нэг нь уналтад орох аюулаар бага
гарна гэж байна. Харин цацраг туяаны бохирдол  л үүнээс илүү аюулыг гаргаж байж
магадгүй аж
.

Эх сурвалж: AP Photo/ Mark Baker

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж