Ч.Сангарагчаагийн талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаагийн талаар мэдээлэл хийнэ

АТГ-ын дарга Ч.Сангарагчаа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд хоёр өдөр үргэлжилж өчигдөр 21.30 цагт шийдвэрээ гаргасан билээ. Шүүх бүрэлдэхүүн тэдэнд холбогдох хэргийг хянан хэлэлцэж АТГ-ын дарга Ч.Сангарагчаад 2.4 жил, дэд дарга Д.Сундуйсүрэнд хоёр, гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадаст хоёр жилийн хорих ял оноосол бол тус газрын тамгын газрын дарга Г.Бадарчийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан байна. Өчигдөр оройн 21.30 цагаас шүүх хурал дуусч ялтнуудыг Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд авч явахын өмнө ар гэрийнхэн нь дулаан хувцас авчирч өгсөн юм. Шүүх хуралдаанаас мэдээлэл бэлтгэхээр ирсэн сэтгүүлчдэд шүүхийн шийдвэрийг танилцуулах хүн олдсонгүй. Харин нийслэлийн Прокурорын газрын орлогч Ё.Сагсай “ Ч.Сангарагчаа нарыг шүүх гэм буруутай гэж үзлээ” гэсэн товчхон хариулт өгсөн билээ. Ингээд шүүх хурлын шийдвэр гарснаас хоёр цаг гаруй хугацааны дараа цагдаагийн ажилтнууд Ч.Сангарагчаа, Ө.Алтангадас, Д.Сундуйсүрэн нарыг Ганц худаг дахь урьдчилан саатуулах төв рүү авч явсан юм. Уг хэргийн талаархи шүүхийн шийдвэрийн  мэдээллийг нийслэлийн Шүүхээс өнөөдөр 10.00 цагаас сэтгүүлчдэд өгнө.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж