Түймэр тавьсан этгээдийг тогтоон шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.28-нд нийтлэгдсэн

Түймэр тавьсан этгээдийг тогтоон шалгаж байна

Улсын онцгой комиссын 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр энэ онд нийт 79 түймэр бүртгэгдсэнээс 77 түймрийг ямар хүмүүс тавьсан талаар цагдаагийн байгууллага шалгаж, 23 түймрийн эзэн холбогдогчийг тогтоон шалгаж байна.  Ой хээрийн түймрийн улмаас 7790 га ой, 85.398 га хээрийн бүс, нийт 93.188 га талбай шатсанаас 25 түймрийн 164.2 сая төгрөгийн экологийн хохирлыг үнэлж тогтоогоод байна.

Түймэр гарсан шалтгааныг авч үзвэл гурван түймэр ОХУ-аас хил давж орж ирсэн, 76 түймэр хүний санамсар болгоомжгүй болон буруутай үйл ажиллагааны улмаас гарсан нь тогтоогддоо. Цагдаагийн байгууллагаас ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар 2319 санамж, зөвлөмж тарааж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 131 удаа сэрэмжлүүлэг бэлтгэн явуулж, байгууллага, иргэдэд 124 удаа ухуулга, сурталчилгааны ажил хийж түймэр гарч болзошгүй газруудад 25 хяналтын цэгт 113 эргүүл ажиллуулж, нийт 1332 тээврийн хэрэгсэл 2235 иргэнийг саатуулан шалгаж, гал түймрээс урьдчилан сэргийлэх баталгаа авч ажилласан байна.

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж