МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

Яг одоо Төрийн ордны “А” танхимд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Тус хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэж буй юм. Уг хуралдаан дууссаны дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж дээрх асуудлыг хэлэлцэх ёстой. Дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, сайд Ц.Нямдоржийг огцруулах уу, эсвэл авч үлдэх үү гэдэг эцсийн шийдлийг гаргана.

Ямартай чуулганы ирцийг хангалттай байлгах үүднээс УИХ-ын дарга гишүүдэд чуулганы цагийг сунгасан болохыг мэдэгдээд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дуустал тэвчээртэй хүлээж байхыг сануулсан юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж