
Өнгөрсөн жил л гэхэд дэлхийн 187 орны 1100 гаруй аялал жуулчлалын байгууллага, компани энэ үзэсгэлэнгээр өөрсдийн аяллын газар нутаг, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан борлуулжээ. Мөн үзэсгэлэнд оролцогчид бараг зургаан их наяд еврогийн аялал жуулчлалын худалдаа, хэлцэл хийсэн аж. 2010 онд уг үзэсгэлэнг 179351 хүн үзсэн статистик мэдээ гарчээ. Түүнчлэн энэхүү арга хэмжээг дэлхийн 89 улсын 7200 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн үзэсгэлэнг сурталчилсан байна. Уг үзэсгэлэнд Монгол улс хэрхэн оролцсон талаар өчигдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд зохион байгуулагчид мэдээлэл хийсэн юм.
Монгол улс энэхүү үзэсгэлэнд Соёлын түнш орны статусаар оролцсон бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхээр ахлуулсан ажлын бүтэн баг ажиллаад иржээ.
Европын жуулчдын сонирхол татах нэг улсыг жил бүрийн Берлиний ITB үзэсгэлэнгийн түншээр ийнхүү сонгож, сурталчилгааг нь өргөн хүрээнд дэмжин явуулахаар болсон бөгөөд анхны түнш орноор нь сонгогдсон аж. Энэ нь тухайн улсын аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Монголын багийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Гадаад харилцааны яам, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёл урлагийн хороо, Аялал жуулчлалын үндэсний төв, Аялал жуучлалын холбоо, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, Үндэсний аялал жуулчлалын байгууллага зэрэг төрийн болон мэргэжлийн байгууллагаас холбогдох албан тушаалтан 20 орчим хүн багтсан. Үүнээс гадна аялал жуулчлалын 12 компанийн 40 орчим ажилтан, урлагийн тоглолт, загвар үзүүлбэр, уран зургийн үзэсгэлэнд оролцох 21 уран бүтээлч, хэвлэл мэдээллийн төлөөлөгч зэрэг нийт 80 гаруй хүнтэй томоохон бүрэлдэхүүн очсон юм. “ITB- Берлин 2011” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2010 оны 11-р сарын 23-ны өдрийн 88 дугаар захирамжаар байгуулсан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж оролцож, тус яамтай хамтран холбогдох ажлыг зохион байгуулсан гэнэ.
Ззэсгэлэнгийн өдрүүдэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн гадаад орнуудад хийх айлчлал давхцаж Олон улсын хэмжээнд Монголыг сурталчлах сайхан боломж бий болов. УИХ-ын дарга тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын хэд хэдэн гишүүд оролцсон бөгөөд үзэсгэлэнг зохион байгуулагчид болон олон улсын хэвлэлийнхэний бага төлөөлөгчдийг угтсан аж.
Үзэсгэлэнг зохион байгуулсан талбайн хэмжээ хөл бөмбөгийн долоон талбайтай тэнцхүйц хэмжээтэй аж. Үүнээс Монголын үндсэн талбай болох 130 ам.метр талбайд тур оператор компаниудын танилцуулга, Соёлын танхимын 30 ам.метр талбайд Монголын урлаг, соёлыг танилцуулах арга хэмжээг, Экотуризмын танхимийн 21 ам.метр талбайд Монголын адал явдалт байгалийн аяллын талаар танилцуулга, шоу үзүүлбэрийг таван өдрийн турш зохион байгуулжээ.
Үзэсгэлэнд оролцсон орнуудаас хамгийн идэвхтэй оролцсон, сэтгэл хүч гарган оролцсон гэх шалгуураар байр эзлүүлэхэд 188 орноос Монгол улс гуравдугаар байранд оржээ. Энэ нь үзэсгэлэнд ажиллаж байсан багийнхны, яамны бэлтгэл ажил, хичээл зүтгэлтэй холбоотой бөгөөд зөвхөн үзэсгэлэнгийн үеэр Монголын павилионоос 30 мянган дүрс бичлэгийн хуурцаг, 25 мянган сэтгүүл, 100 мянган сурталчилгааны хуудсыг тараажээ. Түүнчлэн Монгол улсыг сурталчлах гурваас дөрвөн удаа хэвлэлийн хурал, мөн тооны үзүүлэн, уран сайхны тоглолтууд хийжээ.
ХИЙХ НЬ ОЛОН САЛБАРТ ҮР АШГАА ӨГДӨГ

болсон дээрх мэдээллийн дараагаар тус яамны Аялал жуулчлалын газрын
дарга Ц.Оргодол, Аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат,
Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Батболд нараас дараах
тодруулгыг авсан юм.
-Үзэсгэлэнд оролцсоноор ямар үр дүн гарах вэ?
Энэхүү үзэсгэлэнд оролцож улсаа сурталчилснаар аялал жуулчлалын
салбараар хязгаарлагдахгүйгээр улс орны эдийн засагт чухал нөлөөтэй.
Гадаад сурталчилгаанд хөрөнгө оруулалт хийх нь олон салбарт үр ашгаа
өгдөг.
орлого өсөхтэй холбоотой зүйл биш. Жишээлбэл өнгөрсөн онд 460 мянган
жуулчин монголд ирж 220 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж. Энэ жилд
энэ хэмжээ мэдэгдхүйц өснө. Түүнчлэн энэ нь үндэсний аюулгүй байдалд ч
чухал үүрэгтэй.
-Гадаадын хэвлэлийнхэн үзэсгэлэнгийн үеэр манай улсын юуг нь
сонирхож байна. Тэдгээр хэвлэлүүдээр Монгол улстай холбоотой ямар
мэдээлэл гарч байна?
маягийн талаар сонирхож байна. Мөн уул уурхай, байгалийн баялгийн тухай
сэдвүүд ч тэдний анхаарлын татаж байсан. Нэр хүнд хамарч буй
хүрээгээрээ дэлхийн хамгийн томд тооцогддог энэхүү үзэсгэлэнд Монгол
Улсын санаачилгаар энэ жилээс эхлэн Соёлын түнш гэсэн шинэ хамтрагч бий
болгосон ба анхны түнш орноор Монгол улс оролцож нүүдэлчдийн соёл, ахуй
амьдралыг дэлхий нийтэд сурталчилсан арга хэмжээг “ITB- Берлин 2011”
-ийн гол онцлог хэмээн олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудад
дамжуулсан.
яамнаас аялал жуулчлалыг дэмжих ямар бодлого явуулж байна. Ирсэн
жуулчдад зориулах үйлчилгээ хэрхэн сайжрах вэ?
-Аялал жуулчлалын салбар 100 хувь хувийн өмчийнх байдаг. Бидний зорилго
тэдний үйл ажиллагаанд учирч буй бэрхшээлийг арилгах. Гэвч цаашид энэ
салбарт төрөөс томоохон хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болж байна.
Тухайлбал эхний ээлжид зам дагуу амрах цэгүүдийг бий болгомоор байна. Ер
нь хүний наад захын хэрэгцээг хангасан зүйлийг бүтээх л чухал шүү дээ.
Мөн хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Аялал жуулчлалын хуульд
нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналаа боловсруулаад байна.