

Хэдий жижигхэн боловч энэ аквариум нь загасанд тустай ус цэвэршүүлэх шүүлтүүртэй гэнэ. Коненко дэлхийн хамгийн жижигхэн аквариумдаа danio хэмээх загасны жараахайг хийсэн бөгөөд загасны ая тухыг бодолцож усны ургамал болоод чулууг ч аквариумд байрлуулсан байна. Данио нь дунджаар 4-15 см урттай байдаг аж.
Сонирхуулахад, Анатолий Коненко дэлхийн хамгийн жижиг номыг бүтээж, Гиннесийн номонд нэрээ мөнхөлж байсан юм.
С.Цэлмэг