Хятад Монголын хөрөнгө оруулалтын чуулган болно

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Хятад Монголын хөрөнгө оруулалтын чуулган болно

Хятадын LONGAN хууль зүйн фирм, VOLVO
барилгын тоног төхөөрөмжийн групп хамтран ирэх сарын 18-ны өдөр “Хятад
Монголын хөрөнгө оруулагчдын чуулган 2012”-ыг Бээжин хотноо зохион
байгуулахаар болжээ. Энэ удаагийн чуулганаар хоёр улсын бизнесийн
байгууллагууд хамтран ажиллах төслөө танилцуулахаас гадна Монголын уул
уурхай, барилгын  салбарт хөрөнгө оруулах боломжууд, хууль эрхзүйн орчны
талаар хэлэлцэх юм.

Чуулганд Хятадын талаас “Шиньхуа групп”,
“China Gold Group”, “Хятадын Үндэсний Хөгжлийн банк” зэрэг 50 гаруй,
Монголоос 40 орчим компани оролцохоор урьдчилсан тооцоо гарчээ.
Чуулганыг Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, БНХАУ-аас
Монгол улсад суугаа Элчин сайдын яам, МҮУУА, Хятадын Уул уурхайн холбоо
дэмжин оролцож байна.

Чуулганы үеэр Монгол улсаас БНХАУ-д суралцаж байгаа оюутнуудын ажлын байрны үзэсгэлэн зохион байгуулагдах юм байна.

С.Эрдэнэ

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж