Steven Spielberg 200 саяар дарвуулт завь авчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Steven Spielberg 200 саяар дарвуулт завь авчээ

Холливудын супер кино найруулагч Steven Spielberg тансаг зэрэглэлийн хөлөг онгоц, дарвуулт завь үйлдвэрлэгч Oceanco компаниас худалдаж авсан Seven Seas дарвуулт завьтайгаа St. Barth болон St. Maarten-ы боомтоор зугаалж яваа нь харагдах болжээ. Салбартаа шилдэгт тооцогдох Azure-ийн зураг төслөөр бүтээсэн уг дарвуулт завины интерьер дизайныг Nuvolari & Lenard хариуцаж, гүйцэтгэсэн гэнэ. 200 сая ам.долларын үнэтэй энэ завь 5 метр орчим гүнзгий шилэн хана бүхий усан сантай аж. Усан санг битүүлснээр нисдэг тэрэгний зогсоол болгон ашиглаж ч болох гэнэ. Мөн бүрэн тоноглосон фитнессийн өрөө, спа болон массажны өрөө, кино театртай юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж