Нейл Хейвудыг Их Британийн тагнуул биш гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Нейл Хейвудыг Их Британийн тагнуул биш гэв

Хятадад хачирхалтайгаар амиа алдсан Их Британийн бизнесмен Нейл Хейвудыг тагнуул байсан гэдэг мэдээллийг тус улсын гадаад харилцааны яамны нарийн бичгийн дарга үгүйсгэсэн байна.

Уилльям Гааг амиа алдсан бизнесменийг Их Британийн Засгийн газарт хэзээ ч ажиллаж байгаагүй гэж мэдэгджээ.

Яамны ажилтнууд нууц албатай холбоотой хэргийн талаар мэдэгдэл хийх нь ховор боловч Гааг мэдэгдэлдээ хэвлэлийн элдэв ташаа мэдээллийг залруулж байна гэж тайлбарлажээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятадын Чунцинь хотын зочид буудалд учир битүүлгээр нас барсан бизнесмений үхлийн шалтгааныг тогтоох нэмэлт мөрдөн байцаалт явуулахыг Их Британийн талаас хүссэн билээ. Чунцинь хотын цагдаагийн газар бизнесменийг архинд хордож нас барсан гэж хэргийг хаасан байсан билээ.

Бизнесмений үхэлд Чунцинь хотын Коммунист намын дарга асан Бо Силайгийн эхнэр Гу Кайлайг сэжиглэн байцааж байгаа билээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж