Азид үнэт цаасны үнэ хэлбэлзэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Азид үнэт цаасны үнэ хэлбэлзэлтэй байна

Иений ханшийг өсгөхөөр дэлхийн  су­пер орнуудын төв банк хөндлөнгөөс оролцож, газар хөдлөлт болон цөмийн алдагдлаас үүдэлтэй хямрал намжиж байгаа үзүүлэлт өнгөрсөн мягмар гаригт Японы  үнэт цаасны  үнийг дөрвөн хувиар өсгө­сөн юм. Харин газрын тосны үнэ Ойрхи Дорнодод дэгдсэн хямралын дараа нэг хувиар нэмэгдсэн байна. Харин алтны үнэ Ойрхи Дорнодын улс төрийн хямрал болон ам.долларын үнийн доройтолд өр­төөд эхэлжээ. Даваа гаригт Японоос бусад орны үнэт цаас өнгөрсөн долоо хоногийн алдагдлаа нөхсөн үзүүлэлттэй Токио­гийн үнэт цаасны бирж хаасан байна. 

“Үнэт цаасны үнэд  Японоос ирж буй цөмийн эрчим хүч алдагдсан бүсийн нөхцөл байдлын мэдээ, мэдээлэл хамгийн их нөлөөлж байна”  гэж Сөүлийн Samsung Securities –ийн зах зээлийн шинжээч  Квак Жун- Бу ярьжээ.

Харин Wall Street-эд Европын үнэт цаасны ханш сүүлийн гурван улирлын дунд­жаас доогуур үзүүлэлттэй байгаа юм. Токиогийн  Nikkei индекс 4.4 хувиар өссөн нь хямралаас хойшх хамгийн өндөр өсөлт аж. Чикаого дахь үнэт цаасны худалдаанд Nikkei индекс мөн 3.2 хувиар нэмэгдсэн байна.  Энэ сарын 11-нд болсон 9.0 баллын хүчтэй газар хөдлөлтийн дараа  Nikkei индекс  6.3 хувиар эрс буурсан бөгөөд 10 метрийн газар хамарсан цунамид өртөж амиа алдсан, ор сураггүй болсон хүмүүсийн тоо 21.000 хүрээд байна.  Мягмар га­ригт  гамшгийн бүсэд ажиллаж байгаа техни­кийн ажилчид Токиогийн хойд хэсэг дэх цө­мийн станцын бүсээс 240 км зайд эрчим хүчний кабелийг цөмийн зургаан реактортай амжилттай холбож, цө­мийн хөргүүрийг ажиллуулсан байна.

Гэсэн хэдий ч дэлбэрсэн цөмийн реак­торуудаас утаа, тортог гарсаар байгаа нь цөмийн аюул арилаагүйг гэрчилж байгаа аж. Цацраг идэвхт туяа тус бүсийн хүнсний ногоо, усанд шингэж, удаан хуга­цааны хор хөнөөл тарих вий гэдэг айдас байсаар байна. Харин энэ үеэр Ази Номхон далайн орнуудын үнэт цаас MSCI индекс 0.6 хувиар, Dow Jones индекс  S&P 500 1.5 хувиар өсчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж