Хунтайжийн сүйт бүсгүйн даашинзыг Sarah Burton урлана

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Хунтайжийн сүйт бүсгүйн даашинзыг Sarah Burton урлана

Alexander McQueen загварын ордны зохион бүтээгч Sarah Burton Британийн хунтайж William-ын сүйт бүсгүй болох Kate Middleton-ы хуримын даашинзыг урлахаар болжээ. Домогт дизайнер McQueen амиа хорлосноос хойш дэлхийд алдартай загварын ордныг толгойлох болсон хатагтай Burton-г Kate Middleton өөрөө сонгосон гэнэ. Гэхдээ одоогоор энэхүү мэдээллийг албан ёсоор хэн ч батлаагүй бөгөөд Букингемийн ордны зүгээс энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Тэд дөрөвдүгээр сарын 29-нд болох хуримын ёслол хүртэл хуримын даашинзны дизайнерыг нууцална гэжээ. Гэсэн хэдий ч загварын ертөнцийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар Alexander McQueen-ийг амиа хорлохоос өмнө 14 жилийн турш түүнтэй хамтран ажиллаж байсан Sarah Burton хэдийнэ хуримын даашинзыг урлах авьяастнаар тодорсон гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж