Франц улс Google-ийг торгожээ

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Франц улс Google-ийг торгожээ

Францын мэдээллийн нууцлалыг зохицуулагч агентлагаас боловсруулсан гудамжнуудын байршлыг заасан газрын зурагт орох зургуудыг Google компани зөвшөөрөлгүй хуулбарлан, нийтэлснээс үүдэж, тус компанийг142,000 ам.доллараар торгохоор болсон байна.

Өмнө нь буюу 2010 оны тавдугаар сард Францын мэдээллийн эрхийг хамгаалах үндэсний хорооноос Google-д сануулга өгч, хэрэв мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хэвлэн нийтлэхээ зогсоохгүй бол торгууль оноох тухай урьдчилан анхааруулж байжээ. Харин Google хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй байсан тул ийнхүү торгуулахад хүрсэн байна. Гэхдээ Google өөрт оногдсон торгуулийн хэмжээг эсэргүүцэж, давж заалдах бүрэн эрхтэй хэдий ч, одоогийн байдлаар шүүхэд давж заалдах тухай зарга хараахан мэдүүлээгүй байгаа ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж