Sony компани Apple-ийн маш нимгэн “MacBook Air” зөөврийн компьютертай өрсөлдөхүйц чадалтай шинэ загварын зөөврийн компьютерийг үйлдвэрлэж эхлэх гэж байгаа тухай онлайн эх сурвалжууд мэдээлжээ.
Sony-ийн шинэхэн зөөврийн компьютер нь Google-ийн Chrome үйлдлийн систем дээр ажиллах ба хамгийн хурд, хүч сайтай Sandy Bridge Core i7 процессортой байх юм. Түүнчлэн SSD санах ой, 3D-г дэмжих HDMI оролттой байх ажээ. Харин цэнэгээ 8-аас 16 цаг барих хүчин чадалтай байх гэнэ. Sony компани шинэ зөөврийн компьютераа “VAIO Hybrid PC” хэмээн нэрлэж магадгүй байгаа бөгөөд худалдаанд гарах тов нь хараахан тодорхойгүй байна.
Б.Энхцэцэг