Чөлөөтийн эрх олгох тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн эрх олгох тэмцээн эхэллээ

БНХАУ-ын Тайюань хотноо“Лондон-2012” зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тэмцээн дөрөвдүгээр сарын 27-29-нд үргэлжлэх бөгөөд хуваарийн дагуу өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 55, 60, 66, 74, 84 болон 96 кг-ын барилдаан болох юм. Эдгээр жинд Монголын тамирчдаас:

55 кг: ОУХМ Т.Даваахуяг /Хасу-Мегаватт/
60 кг: ОУХМ Б.Баянмөнх /Сүлд/
66 кг: Спортын дэд мастер Б.Мянганбаяр /Арслан/
74 кг: ОУХМ П.Өнөрбат /Хасу-Мегаватт/
84 кг: ОУХМ П.Өсөхбаатар /Алдар/
96 кг: ОУХМ Ч.Ганзориг /Сүлд/ нар зодоглох юм.

Хэсгийн барилдаан 13.00 цагт эхэлнэ. Харин хэсгийн барилдаан 18.00 цагаас эхлэх ажээ. Олимпийн эрх олгох журмын дагуу тус тэмцээнээс сонгомол болон чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд эхний гурван байр, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дөрвөн жингийн ангилалд эхний хоёр байрт шалгарсан тамирчдад олимпийн эрх олгох учиртай. Тиймээс нийт 28 эрэгтэй, найман эмэгтэй тамирчин энэ тэмцээнээс олимпийн наадамд оролцох эрхээ авах юм. Тэмцээнд дэлхийн 79 орны 380 гаруй бөх зодоглох юм байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж