Санамж бичигт гарын үсэг зурна

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Санамж бичигт гарын үсэг зурна

МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, “JCI Лидер байгууллага”-ийг төлөөлөн тус байгууллагын Ерөнхийлөгч Д.Оросоо нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Уг санамж бичиг нь бизнес, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг сайжруулахын тулд гишүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх, цаг үеийн мэдээллээр шуурхай хангаж байхад чиглэх ажээ. Энэ нь өнөөдөр МҮХАҮТ-д 14.00-18.00 цагийн хооронд болох “Бизнес хөгжлийн боломж” арга хэмжээний нэгээхэн хэсэг болох тухай зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж