Юпп Хайнкес “Леверкузен”-г орхино

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Юпп Хайнкес “Леверкузен”-г орхино

Германы Бундеслигийн “Баейр Леверкузен” багийн менежер Юпп Хайнкес энэ улирлыг дуусгаад багаа орхих болсон тухайгаа мэдэгджээ. Энэ нь түүний хувьд “Баейрн Мюнхен”-д очих замаа засч буй үйлдэл гэж тайлбарлаж болох юм. Германы аварга “Бавари”-ийн дасгалжуулагч Луи ван Гаалийн гэрээ зургадугаар сард эцэс болох бөгөөд Хайнкес түүнийг залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүнээр нэрлэгдээд байгаа юм. Хайнкес өмнө нь хоёр ч удаа “Баейрн Мюнхен”-г удирдаж явсан нэгэн. 1987-1991 оны хооронд тэрбээр “Баейрн Мюнхен”-ы хамт хоёр ч удаа лигийн цом өргөсөн бол хожим нь 2009 онд Юрген Клинсманныг явсны дараа хэсэг хугацаанд тус багийн дасгалжуулагчаар ажиллаж байжээ.

Хайнкес багаа орхих болсон тухайгаа албан ёсоор зарласны дараахан “Баейр Леверкузен”-ы удирдлага түүний ажлыг үргэлжлүүлэх шинэ мэргэжилтэнг нэрлэсэн байна. Тэр нь өдгөө “Фрайбург”-ийг дасгалжуулж буй Робин Датт бөгөөд долдугаар сарын 1-нээс шинэ албан тушаалдаа томилогдох гэнэ. Тэрбээр “Леверкузен”-тай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. Дээр нь дахин нэг жилийн сонголтыг өөрт нь үлдээсэн гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж