Бин Ладены эхнэр хүүхдүүдийг Пакистанаас гаргав

Хуучирсан мэдээ: 2012.04.27-нд нийтлэгдсэн

Бин Ладены эхнэр хүүхдүүдийг Пакистанаас гаргав

Осама Бин Ладены бэлэвсэн гурван эхнэр, хүүхдүүдийг өчигдөр Пакистанаас гаргасан гэнэ.

Аль-Кайдагийн толгойлогч, зартай алан хядагч Осама Бин Ладеныг Пакистанаас АНУ-ын тусгай алба олж, хөнөөснөөс хойш эхнэр, хүүхдүүдийг нь нэг жилийн турш хорьсон билээ.

Пакистаны хилийг зөрчиж, хууль бусаар амьдарч байсан хэрэгт буруутгагдаж байсан бэлэвсэн гурван эхнэр, 11 хүүхдийг нь өчигдөр тусгай хамгаалалтын дор Саудын Араб руу албадан гаргасан гэнэ.

Пакистаны Дотоод хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд “Шүүхийн шийдвэрийн дагуу Осама Бин Ладены гэр бүлийн 14 гишүүнийг Пакистанаас албадан гаргасан” гэжээ. Осама Бин Ладены бэлэвсэн эхнэрүүдийн хоёр нь Саудын Араб, нэг нь Йемен аж.

Осама Бин Ладен өнгөрсөн 10 жилийн турш нэг газраас нөгөө рүү нүүж, оргож, нуугдаж амьдарсаар өнгөрсөн 2011 оны тавдугаар сард Пакистаны Абботабад хотоос баривчлагдсан юм.

Зартай алан хядагчтай холбоотой олон нууцууд түүнтэй хамт булшлагдсан аж.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж