
Тиймээс тус компанийг “Олон улсын авлигын тухай пакт”-ыг зөрчсөн хэмээн үзэж дээрх торгуулийн хэмжээг оноосон байна. IBM компани Хятад, Солонгосын засгийн газрын албан хаагчдад бэлэн мөнгө төдийгүй аялах эрхийн бичиг, электрон хэрэгслүүд гэх мэт эд материалыг хахууль болгон өгч байсан ба нийт хахуулийн хэмжээ хэдэн зуун мянган ам.доллараар тоологдож байгаа ажээ. Харин IBM-ийн зүгээс тус компанид оногдуулсан торгуулийн хэмжээг эсэргүүцээгүй нь авлигын хэргээ хүлээснийг гэрчилж байна.
Б.Энхцэцэг