Өвөрмөц стиль, дүр төрхөөрөө рок, попын ертөнцөд хүч төрөн орж ирсэн охидын “Sound of Kiss” хамтлагийнхан ирэх зун бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэж байгаа. Тэд тоглолтынхоо өмнө шинэ цомгоо гаргах гээд нэлээд завгүй яваа сурагтай. Гэтэл саяхнаас хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ. Хамтлагийн бүсгүйчүүд Миног хамтлагаасаа хөөсөн гэнэ. Дуучин Т.Ариунаагийн “Асуудал” дуу, “Скайтел”-ийн реклам, “Сарнай” гоо сайхны бүтээгдэхүүний рекламаар олонд танигдсан дуучин Мино үе, үе цаг барихгүй, дуу бичлэгийн студид хамгийн муу дуулдаг, тэр бүү хэл хамтлагийнхаа ивээн тэтгэгчтэй ороолцолдсон учир хамтлагийн бусад гишүүд бүгд санал нэгтэйгээр хөөсөн гэнэ. Харин Мино мөчөөгөө өгөлгүй “Хайрлаж болох уу?” хэмээх уран сайхны киноны гол дүрийг бүтээж хамтран тоглосон С.Тэмүүжинтэй киноныхоо дууг дуулж олны хүртээл болгосон юм.
М.Анир