Хүүхдүүд өөрсдийн төлөө чуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд өөрсдийн төлөө чуулж байна

Монголын хүүхдийн чуулган энэ сарын 25-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Чуулганаар хүүхдэд чиглэсэн нийгмийн дэмжлэгийг тодорхойлж, улмаар төрийн бодлогын шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгчдэд хүүхдүүд өөрсдөө санал бодлоо илэрхийлж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцаж байгаа аж. Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд өнөөдөр зохиогдсон чуулганд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаяр нар оролцсон байна. Уг арга хэмжээнд аймаг, нийслэлд оршин суудаг 11, 15, 18 насны хүүхдүүдийн төлөөлөл болох нийт 66 хүүхэд оролцож байна. Чуулганы үеэр хүүхдүүд 2022 оны Монгол Улсын хөгжлийн түвшинд хүүхдэд ээлтэй сайн засаглалыг бэхжүүлэх, тухайн үеийн хүүхдийн өсөлт, хөгжлийн хэрэгцээнд нийцэх хүрээлэн буй орчин, нөхцөл, бүтээн байгуулалтын талаар төсөөлөл гарган, төсөл боловсруулах ажил хэрэгч тоглоомын арга зүйг хэрэглэн ажиллах юм байна. 

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж