Зүүн бүсийн оюутны спортын наадам болно

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Зүүн бүсийн оюутны спортын наадам болно

Монголын оюутны спортын холбоо, Монголын оюутны холбоо, Зүүн бүсийн оюутны холбооноос хамтран энэ сарын 27-31-ний хооронд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод Зүүн бүсийн оюутны спорт, урлагийн XIII их наадмыг зохион байгуулах гэж байна. Наадмыг спортын долоо, урлагийн таван төрлөөр зохион байгуулах ба төрөл бүрт үзүүлсэн амжилтыг харгалзан наадмыг нэгдсэн дүнг гаргах ажээ. Наадмын хөтөлбөрт багтсан төрлүүдийг тодруулбал, спортын төрлүүд нь сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис, нийтийн гүйлт, модон бөмбөг, үндэсний бөх гэсэн төрлүүд байх бол урлагийн таван төрөлд нь цэнгээнт болон латин америк бүжиг, зохиолын дуу, эстрад дуу, дуэт дуу, үндэсний гоцлол хөгжим багтжээ.

Тус наадамд Зүүн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцдаг 17-28 насны оюутан залуус оролцох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж