Айлын ууган хүүхэд аливаа төрлийн харшилд илүү өртөмтгий, эмзэг байдгийг Японы судлаачид нотлов. 13000 хүүхдэд хийсэн ажиглалт судалгаагаар ууган хүүхдийн харшимтгай чанар 4 хувь, удаах хүүхдийнх 3.5 хувь, харин тэдний дүү нарт 2.6 хувь байгааг тогтооожээ.
Киотогийн их сургуулийн эрдэмтэн Такаши Кусуноки “Харшил өвчний судалгаанд шинэ алхам хийлээ” хэмээн мэдэгдэж байна. Одоо тэд төрөлтийн дараалал харшимтгай чанарт хэрхэн нөлөөлж буйг нарийвчлан судлах юм.