Бага цалинтай ажил хийх ажилгүй байхаас муу

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Бага цалинтай ажил хийх ажилгүй байхаас муу

Австралийн эрдэмтдийн нэгэн шинэхэн судалгаа цалин багатай, эсвэл түр хугацааны ажил хийх хүний мэдрэлийн системд ажилгүй байхаас илүү муу нөлөөтэй байдгийг нотолжээ. Тэд хөдөлмөрийн насны 7000 хүний сэтгэл зүйн байдлыг судалсан байна. Мэдээж ажилгүй хүмүүс нь сэтгэл зүйн хувьд тайван биш, мэдрэлийн системийн хямралтай байлаа. Гэтэл тааруухан ажилтай, цалин багатай, түр хугацааны ажил эрхэлдэг хүмүүсийн байдал тэднээс огт дээрдэх зүйлгүй, харин ч бүр ноцтой гэмээр байжээ.


Таагүй ажлын нөхцөл хүний уураг тархинд шууд холбоос үүсгэн мэдрэлийн системд хямрал авчирдаг байх нь. Түүнчлэн ажилгүй хүн сайхан ажилд ороход мэдрэлийн системийг идэвхжүүлдэг хувь тааруухан ажилд ороход гутралд орсноор хямрал үүсэх хувиас харьцангуй бага байдгийг тогтоосон гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж