Амралтын өдрүүдэд дөрвөн хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд дөрвөн хүн нас баржээ

Өнгөрөгч ням гаригийн 07.00 цагаас өнөөдрийн 07.00 цаг хүртэл Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын төвд  иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 1802 мэдээлэл иржээ. Үүнээс 48 нь гэмт хэргийн шинжтэй байсан бөгөөд  холбогдох нэгжүүд шалгаж байна. Нийслэлийн хэмжээнд баасан, бямба, ням гаригт нийт  473 хүн эрүүлжүүлэгджээ.

Амралтын өдрүүдэд нийслэлд дөрвөн хүн нас баржээ. Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах "Миний дөт дэлгүүр"-ийн үүдэнд 30-35 орчим насны эмэгтэй хүн ил харагдах гэмтэлгүй нас баржээ.Сонгинохайрхан дүүрэгт хоёр иргэн нас барсан аж.Тус дүүргийн VII хорооны иргэн Ө архи их хэмээгээр уугаад нас барсан бол 11 дүгээр хороонд амьдардаг  Б ил харагдах шархгүй нас баржээ.Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 60 настай Б гэдэг хүн мөн ил харагдах шарх, соривгүй нас барсан хэргийг дүүргийн цагдаагийнхан шалгаж байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж