“Дэгээ”-гийн ээжийг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

“Дэгээ”-гийн ээжийг танилцуулна

“Волт Дисней”-н шилдгүүдийн нэг “Петер Пэн” хүүхэлдэйн киноны  шинэ анги “Mama Hook Knows Best” ирэх зун дэлгэцнээ гарах гэнэ. Жейк болон түүний төсөөллийн ертөнцийн тухай өгүүлэх шинэ ангид хорон санаат ахмад “Дэгээ”-ийн ээж түүнийг хэрхэн хүмүүжүүлэх гэж оролдож буй тухай гарах гэнэ. ахмад “Дэгээ”-ийн ээжид “X Factor” шоуны шүүгчээр ажиллаж байсан Шарон Осборн дуу оруулахаар болжээ. “Дэгээ”-ийн ээж төсөөллийн ертөнцөд эрдэнэсийн хайж очсон хүүгийнхээ араас очиж буйгаар киноны шинэ адал явдал эхэлнэ. Рок од Оззи Осборнын эхнэр Шарон ”Mama Hook”-ийн дүрийг хүүгийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн, хүчтэй эмэгтэй гэж магтжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж