Пуужингийн технологийг Пхеньянд өгсөн гэж Хятадыг буруутгалаа

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

Пуужингийн технологийг Пхеньянд өгсөн гэж Хятадыг буруутгалаа

АНУ-ын эрх баригчид Хятадын “Hubei Sanjiang” компанийг пуужингийн өөрөө явагч суурийн эд ангийг БНАСАУ-д нийлүүлсэн гэж буруутгав. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу пуужин харвах суурийн эд ангийг Пхеньянд нийлүүлэх нь хориотой. Энэ талаар Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни ярьсныг  “Reuters” агентлаг дамжуулсан байна.

Түүний хэлснээр Ким Ир Сенийн төрсний 100 жилийн ойд зориулсан цэргийн парад дээр харагдсан пуужин тээгч өөрөө явагч суурийн тухайд яриа байгаа ажээ. Пуужин зөөгч суурийг  Хятадын эд ангиудаар угсарсан байж магадгүй.  Солонгосчууд “Ынха-3” (“Тэнгэрийн заадас”) зөөгч пуужингаар  “Кванменсон-3” (“Гялалзагч од”) хиймэл дагуулыг нисгэх гээд бүтэлгүйтсэний дараа тив алгасах нисэх шинэ пуужинг парад дээр харуулсан юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж