В.Нямхандыг шүүх хурал болно

Хуучирсан мэдээ: 2012.04.26-нд нийтлэгдсэн

В.Нямхандыг шүүх хурал болно

Төрийн нууцад хамаарах баримт бичгийг задруулсан хэрэгт холбогдсон ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан хурандаа В.Нямхандыг шүүх хурал Хан-Уул дүүргийн шүүхэд өнөөдөр 10.00 цагаас хаалттай эхэлнэ. Хуралд улсын яллагчаар Е.Сагсай, өмгөөлөгчөөр Ж.Цэрэнжээ, шүүгчээр Ё.Цогтзандан нар оролцоно.

В.Нямхандыг Эрүүгийн хуулийн 79.1-д зааснаар Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Хэрэв гэм буруутай нь тогтоодвол 16-25 жилийн хорих ялаар шийтгэх заалттай ажээ.

                                    Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж