34 ХК-ийн хувьцаа арилжлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

34 ХК-ийн хувьцаа арилжлаа

Монголын хөрөнгийн биржийн 2012 оны 04-р сарын 25-ний өдрийн үнэт цаасны 4205 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 34 ХК-ийн 63.0 сая төгрөгийн үнийн дүн бүхий 51.7 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 24 ХК-ийн 50.1 мянган ширхэг хувьцааг 62.0 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 10 ХК-ийн 1.6 мянган ширхэг хувьцааг 939.6 мянган төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 141 хэлцэл хийгдсэн байна.

Нийт 34 үнэт цаас арилжигдсанаас 14 үнэт цаасны ханш өсч, 14 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 19910.45 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 61.84 нэгжээр буюу 0.31 хувиар буурсан байна. Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 905.7 тэрбум төгрөг болсон байна.

Монголын хөрөнгийн бирж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж