Холливудын өрөвч нинжин сэтгэлтэй оддын нэг Sandra Bullock хүчтэй газар хөдлөлт, цунамид нэрвэгдсэн Японы ард иргэдэд туслах зорилгоор “Улаан загалмай” нийгэмлэгээр дамжуулан нэг сая ам.доллар хандивлажээ. Өнгөрсөн жилийн орлого нь 22 сая ам.доллараар хэмжигдсэн жүжигчин бүсгүй ийнхүү багагүй хэмжээний мөнгийг Японы иргэдэд зориулсанд “Улаан загалмай” нийгэмлэгээс ихэд таларханаа илэрхийлсэн байна. Sandra өнгөрсөн жил Гаитид болсон аймшигт газар хөдлөлтийн дараа тус улсад мөн нэг сая ам.доллар хандивлаж байсан юм.
С.Цэлмэг