М.Горбачев чухал уулзалтын үеэр унтжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

М.Горбачев чухал уулзалтын үеэр унтжээ

Саяхан Чикаго хотод болсон Нобелийн шагналтнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр хуучин ЗХУ-ын КН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Михаил Горбачев унтаж орхисон гэнэ.

Уулзалтын хэлэлцүүлгийн үед тэрбээр Холливудын жүжигчин Шен Пеннтэй  хэдэн цагаар маргалдсан  бөгөөд  өдгөө 81 настай М.Горбачев ядарсандаа сандал дээрээ унтсан байна. Унтаж байсан улс төрчийг үйлчилгээний ажилтан эмэгтэй ирж сэрээсэн ажээ.

Нобелийн шагналтнуудын дээд хэмжээний уулзалтаар энэ нэр хүндтэй шагналыг хүртэж байсан улс төр, нийгмийн зүтгэлтнүүд дэлхийд нүүрлээд байгаа ядуурал, боловсролын асуудал болон зэр зэвсгийн хэмжээ өсөн нэмэгдэж байгааг хэлэлцэхээр цугласан юм. Хэрвээ дэлхийн улс орнуудын тэргүүнүүд дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд залуу, сэхээтэн хүмүүстэй нухацтай ярилцах хэрэгтэй гэж шагналтнууд үзсэн байна. Залуучуудтай хамтран, шийдэмгий шийдвэр гаргах хэрэгтэй хэмээн тэд онцолжээ.

М.Горбачев уулзалтын өмнө болсон нэгэн семинарын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хийж байгаа ажлыг олон хүн сайшаахгүй байгаа. Харин би бол түүнийг дэмждэг гэж хэлсэн гэнэ. Харин Шен Пенн түүний хэлсэн энэ үгийг хэлэлцүүлгийн үед дахин асууж, түүнд өөрийнхөө үзэл бодлыг  удаан гэгч нь тайлбарласан юм. Оскарын шагналт найруулагч болон  жүжигчин Шен Пенн одоо улс төр нийгмийн идэвхтэй зүтгэлтэн болсон билээ.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж