Ashton бид хоёр хүүхэдтэй болохыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Ashton бид хоёр хүүхэдтэй болохыг хүсч байна

Холливуудын халуухан бүсгүйчүүдийн нэг Demi Moore хүүхэдтэй болохыг хүсч байгаа гэнэ. Тэрбээр өмнөх нөхөр Bruce Wills-тай амьдарч байхдаа гурван хүүхэд төрүүлсэн бөгөөд 2005 онд өөрөөсөө 15 насаар дүү Ashton Kutcher-тай халуухан шүүмжлэл, дуулиан шуугиан дунд гэрлэсэн юм. Хамтдаа амьдраад таван жил болж буй хосууд сүүлийн үед хүүхэдтэй болохыг хүсэх болсон тухайгаа “Elle” сэтгүүлийн тавдугаар сарын дугаарт ярьсан байна. Мөн “Тэр үнэхээр гайхалтай сайн аав гэдгээ харуулсан. Тэр миний охинтой яг л төрсөн аав шиг нь сайхан харилцаатай байдаг. Би түүнтэй илүү сайхан ирээдүй, илүү сайхан амьдралыг хамтдаа туулахыг хүсч байна. Би үнэхээр зоригтой болсон. Хил хязгаарыг давж, өөрийнхөө хүсч байгаа зүйлээ хэнээс ч хамааралгүйгээр хиймээр байна. Би яагаад карьераа хадгалсан хэвээр ээж болж болохгүй гэж?” тэр хэлжээ.
Demi Moore Miley Cyris-тай хамт “Lol” нэртэй инээдмийн кинонд тоглох болсон ба ирэх долдугаар сард зураг авалтаа эхлэх гэнэ. Энэ кино нь Францын “Lol” нэртэй киноноос сэдэвлэсэн юм байна.
Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж