Баячуудын орлогыг интернэтээр ажиглах боломжтой

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Баячуудын орлогыг интернэтээр ажиглах боломжтой

Олон улсад нэр хүндтэй Forbes сэтгүүл дэлхийн томоохон бизнесмэнүүдийн хөрөнгийн хэмжээний өөрчлөлтийг цаг тутамд хянах боложтой онлайн сервис нээжээ. Real-Time Billionaires хэмээх энэхүү сервист дэлхийн шилдэг баян 50 хүний хөрөнгийн жагсаалт Нью-Йоркийн хөрөнгийн бирж нээгдэнгүүт   таван минут тутамд шинэчлэгдэх аж.

Өөрөөр хэлбэл интернэт хэрэглэгчид амжилтад хүрсэн бизнесмэнүүд хэрхэн ашиг олж, басхүү түүнийгээ алдаж буйг цаг тутамд ажиглах боломжтой юм. Жишээ нь өнгөрсөн мягмар гаригийн арилжаагаар дэлхийн тэргүүн баян, America Movil компанийн хувьцаа эзэмшигч Карлос Слимийн хөрөнгө 1,5 сая  ам.доллараар нэмэгдсэн байна. Тэгвэл яг энэ өдөр Францын LVMH компанийн хувьцаа эзэмшигч  Бернар Арно ойролцоогоор 1,1 сая ам.доллар алджээ. 

1917 онд үүсгэн байгуулагдсан Forbes нь дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч  сэтгүүлийн нэг бөгөөд хамгийн баян хүмүүсийн хөрөнгийн жагсаалт гаргадгаараа алдартай билээ. 

Э.Од             

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж