Ахмад дипломат Л.Идэрт шагнал гардуулав

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Ахмад дипломат Л.Идэрт шагнал гардуулав

Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр ахмад дипломат Лувсанданзангийн Идэрт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолны ялгах тэмдэг, алтан гэрэгэ болон Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонг өнгөрөгч даваа гаригт Гадаад харилцааны яаманд гардуулав.

Л.Идэр нь 1963 онд Москва хотод Олон улсын дээд сургуулийг төгсч ирээд Гадаад харилцааны яаманд болон гадаадад суугаа манай ДТГ-уудад нийтдээ 30 гаруй жил ажиллажээ. Тэрбээр ГХЯ-ны Олон улсын байгууллага болон Гэрээ эрх зүй хариуцсан нэгжүүдийг удирдан ажиллаж байсан байна. Л.Идэр нь “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” дээд цол хүртсэн анхны бөгөөд одоогийн байдлаар цорын ганц эмэгтэй дипломат юм гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж