“Ford”-ийн автомашинууд DAB системд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

“Ford”-ийн автомашинууд DAB системд шилжинэ

Автомашин үйлдвэрлэгч “Ford” компани дуу хөгжмийг тоон системээр дамжуулдаг “DAB” радио технологийг 2012 оноос эхлэн өөрийн автомашинуудад суурилуулж эхлэхээр болжээ. Эхний ээлжинд Ford компани өөрийн шинэ загвар “Focus”-т DAB радио технологийг суулгах бөгөөд цаашид Ford-ийн бүх загварын автомашинууд DAB радиотой болох юм. FM-ээс DAB радио технологид шилжих нь эрчим хүчний хувьд хэмнэлттэй бөгөөд аналогиос дижитал системд шилжсэнээр эрчим хүчинд долоон хувийн хэмнэлт гаргах боломжтой ажээ.

Ford-ийн Их Британи дахь салбарын төлөвлөгөөний хэлтэс хариуцсан дарга Найжл Шарпын хэлснээр “Автомашины радиог дижитал системд шилжүүлэх нь амаргүй ажил хэдий ч, манай компани зорьсон ажлаа чанартай хийж гүйцэтгэх болно. Одоогийн байдлаар Focus загварт уг технологийг туршсан нь амжилттай боллоо. Энэхүү технологийн зах зээлд бидэнтэй өрсөлдөхүйц автомашин үйлдвэрлэгч одоогоор байхгүй байгаа тул бидэнд бүрэн боломж, бололцоо байна” гэжээ.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж