Этна галт уул дахин сэрлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Этна галт уул дахин сэрлээ

Дэлхийн олон орны жуулчид Этна галт уулыг харахаар Сицили арал дээр очиж байна.  Европ тивийн хамгийн идэвхжил ихтэй Этна галт уул энэ он гарсаар долоо дахь удаагаа сэрж, үнс нурмаа цацаж байгаа юм.

Галт уулаас оч хаялсан үнс зуу орчим метрийн өндөрт цацагдаж байгаа бөгөөд байгалийн энэ сүртэй үзэгдлийг харахаар хүмүүс олноор очдог гэнэ. Галт уулын энэ байдал нь ойр хавьд нь хүн амьдардаг тосгон суурингуудад аюулгүй бөгөөд Катани олон улсын нисэх буудал хуваарийн дагуу нислэгээ хийж байгаа юм.

Этна галт уул хэсэг чимээгүй байж байгаад идэвхжин, уур савссан үнс нурам болон лаваа тэнгэрт цацдаг юм байна.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж