
Галт уулаас оч хаялсан үнс зуу орчим метрийн өндөрт цацагдаж байгаа бөгөөд байгалийн энэ сүртэй үзэгдлийг харахаар хүмүүс олноор очдог гэнэ. Галт уулын энэ байдал нь ойр хавьд нь хүн амьдардаг тосгон суурингуудад аюулгүй бөгөөд Катани олон улсын нисэх буудал хуваарийн дагуу нислэгээ хийж байгаа юм.
Этна галт уул хэсэг чимээгүй байж байгаад идэвхжин, уур савссан үнс нурам болон лаваа тэнгэрт цацдаг юм байна.
Н.ТУНГАЛАГ