Тэрбээр Ерөнхий сайдад илгээсэн асуулгадаа УИХ-ын тогтоолд заасан бодлогыг хэрэгжүүлэх нэгдүгээр үе шат буюу 2004-2007 он, хоёрдугаар үе шат буюу 2008-2011 онуудад хүн ам зүйн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гарсан болон гарч байгаа үр дүнгийн талаархи мэдээллийг танилцуулахыг хүсчээ. Түүнчлэн хүн амын хөгжлийн талаархи ойрын төлөв 2012-2015 онуудад ямар байх, энэ асуудлын хүрээнд Засгийн газраас баримталж байгаа бодлого, төлөвлөгөөний тухай дэлгэрэнгүй мэдээллийг Ерөнхий сайдаас хүссэн байна.
Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын биелэлтийг хэрхэн ханган ажиллаж буй тухай дэлгэрэнгүй мэдээллийг 2011 оны дөрөвдүгээр сарын 18-ны дотор бичгээр ирүүлж, УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн чуулганы хуралдаанд сонсгохыг хүссэн байна