“SouthGobi” Цагаантолгойн хэлэлцээг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

“SouthGobi” Цагаантолгойн хэлэлцээг хойшлуулав

“SouthGobi Resources Ltd”(TSX:SGQ)(HKSE:1878) Цагаантолгойн ордын лицензийг  “Modun Resources Limited” (ASX:MOU) компанид худалдах хэлэлцээг ирэх арванхоёрдугаар сар хүртэл хойшлуулснаа мэдэгдлээ. Учир нь Эрдэс, баялаг, эрчим хүчний яам тус компанийн хайгуул, ашиглалтын зарим лиценцийг түр цуцлах шийдвэр гаргасан билээ. “SouthGobi Resources Ltd” лицензийн асуудал хэрхэн шийдэгдэхийг хүлээн, хэлэлцээний хугацааг сунгасан байна. “Айвенхоу Майнз”-ын охин компани  “SouthGobi Resources” Өмнөговь аймгийн нутагт нүүрсний хэд, хэдэн ордын лиценз эзэмшдэг. Тус компани Өмнөговь аймаг дахь Овооттолгойн ордоос нүүрс олборлож, Хятадын зах зээл рүү гаргаж байна.

Цагаантолгойн орд Хятадын хойд хилээс 95 км, зургаан тэрбум коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордоос 80 км-ийн зайд оршдог бөгөөд тус ордыг Хятадын төмөр замтай холбохоор төлөвлөж байгаа юм байна. “Modun Resources” 2038 он хүртэл хүчинтэй тус ордын одоогийн лицензийг ирэх арванхоёрдугаар сараас эхлэн эзэмшиж, олборлолт явуулахаар төлөвлөж байгаа аж. “Modun Resources” 489 сая тонн нүүрсний нөөцтэй Нүүрст ордын лицензийг мөн эзэмшдэг юм байна. “Modun Resources” Өмнөговийн коксжих нүүрсний дүүргээс 150-250 сая тонн нөөцтэй өндөр илчтэй нүүрсний ордод хайгуул хийж байгаа юм байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж