
Улсын Дээд шүүхэд Сүхбаатар дүүргийн шүүхээс Улс төрийн намын тухай зарим заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар тайлбар авах хүсэлтийг энэ сарын 14-ний өдөр хүргүүлсний дагуу нөгөөдөр Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх юм байна. Хэрэв Улсын Дээд шүүхийн хуралдаанаар энэ хуулийн 10.2-рт зааснаар саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлтийг мэдүүлэх тухай тогтоол гаргана. Харин үндэслэлгүй гэж үзвэл ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаах юм байна.
Н.Түвшин