Оросын түүхий эдийн хамаарлыг буулгана

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Оросын түүхий эдийн хамаарлыг буулгана

“Стратегийн санаачлагын агентлаг “ (ССА) Оросын түүхий эдийн экспортын хувийг бууруулан гадаадад хэрэглээний өндөр технологийн бараа бүтээгдэхүүн гаргахыг дэмжихэд чиглэгдсэн арга хэмжээний жагсаалтын “замын зургийг” боловсруулжээ. “Коммерсантъ” сонин тэр төлөвлөгөөг олж мэдсэн байна. ССА төлөвлөгөөгөө ерөнхий сайд Владимир Путинд тавдугаар сарын 3-нд танилцуулах гэнэ.

“Замын зурагт” есөн гол чиглэлийг агуулжээ. Хамгийн өргөн цар хүрээтэй санаачлага нь эдийн засгийн гадаад үйл ажиллагаанд оролцогсодыг дэмжих зохион байгуулалтын босоо тэнхлэгийг бүтээх ажил болж байна.  Худалдааны төлөөлөгчдийн газрыг өргөжүүлэхээр санал дэвшүүлсэн ба тэнхлэгийн оргил нь ерөнхийлөгчийн дэргэд байгуулах экспортын хөгжлийн зөвлөл болох ёстой ажээ.

Экспортлогч нарт нэмүү өртөгийн татварыг  мэдүүлэгийн дагуу нөхөх санааг ССА гаргав. Одоо гадаадад бараа худалдсан компанийн нэмүү өртөгийн татварыг нөхөн өгч байгаа ч тэр механизм нь олон шат дамжлагатай учраас бизнесийнхэнд хүндрэлтэй.

Агентлаг түүхий эдийн биш бүтээгдэхүүн худалдахад байгаа валютын хяналт, барааны паспортжуулалт зэргийг цуцлах хэрэгтэй гэв. Үүний зэрэгцээ “өөрийн зохион байгуулалттай экспортлогч нарыг” бий болгон олшруулж, төрийн зүгээс тэдэнд баталгааны хэмжээг нэмэгдүүлэн бизнесийн энэ төрөл ба санхүүгийн шинэ бүтээгдэхүүнийг үүсгэх хэрэгтэй аж. ССА-ийн санаачлагыг “экспортын дэд бүтцийг хөгжүүлэх”, “захиргааны болон гаалийн саад тотгорыг арилгах”, “пиар”, “харилцан зохицуулалттай байх” зэрэг дөрвөн болзолт элементэд ангилж болно гэж “РБК daily” сонин дүгнэсэн байна.

Тухайлбал, “пиар”-ын хүрээнд гадаад худалдааны мэдээллийн портал байгуулах асуудал яригджээ. Тэр нь экспортод чиглэгдсэн бараа бүтээгдэхүүний танилцуулгыг агуулсан байхаас гадна үйлчилгээ болон онлайн зөвөлгөөг өгөх ажээ. Уг баримтын дагуу 2015 он гэхэд эрчим хүчний түүхий эдийн биш бүтээгдэхүүний экспорт 2,5 дахин өсч төрөл ангилал нь нэмэгдэх ёстой. Экспортын ачааны бүрдүүлэлтийн  хугацааг 36-15 хоног хүртэл бууруулах юм байна. ССА-ийг 2011 онд байгуулсан бөгөөд тэр нь залуу бизнесмен, албан тушаалтнуудад өөрсдийн санаачлагыг дэвшүүлэн зүтгүүлэхэд нь тус болох юм. Хэвлэлд тэмдэглэснээр тус байгууллын зорилго, чиглэл  төдийлөн тодорхой биш учраас оршин тогтнох санхүүгийн замаа өөрсдөө хайх хэрэгтэй болж байгаа гэнэ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж