Эцгийнх нь нэрэмжит эскадриль Каддафийг бөмбөгдлөө

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Эцгийнх нь нэрэмжит эскадриль Каддафийг бөмбөгдлөө

Ливийн лидер Маумар Каддафи Фран­цын домогт нисгэгч Альбер Презьоны хүү байж магадгүй гэж Бельгийн хэвлэлд өгүүлжээ. Тэр нисгэгчийн нэрэмжит баазаас өнөөдөр Ливийг бөмбөгдөж байгаа юм. Дээд Корсикт байдаг BA 126 – Capitaine Preziosi  баазад нэрээ өгсөн нисгэгч ахмад Презьон Нормандын “Неман ”до­могт эскадрилийн бүрэлдэхүүнд байлдаж байгаад 1943 онд амиа алджээ. Орост амиа алдахын өмнө тэрээр 1941 онд Ливийн цөлд ослын буулт хийсэн ба түүнийг бедуины сенусси овгийнхон аварсан бөгөөд тэнд араб бүсгүйтэй хайрын холбоотой болсноос төрсөн хүүхэд нь Муаммар Каддафи гэнэ. 1942 онд Сиртэд төрсөн Каддафи ба франц ахмад хоёр их адилхан байгааг сэтгүүлчид тэмдэглэжээ. Гэхдээ энэ мэдээлэл нь Францын нисэх хүч­ний архивын судалгаагаар батлагдаагүй байна.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж