Пивоны шилэнд iPhone нууж гарахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.25-нд нийтлэгдсэн

Пивоны шилэнд iPhone нууж гарахыг завджээ

Хонконгоос Хятад руу зорчсон нэгэн настай эмэгтэй шар айрагны шилэнд Apple компанийн iPhone 4 болон iPhone 4S гар утсыг нууж авч гарахыг завджээ.

Хилийн шалган нэвтрүүлэх хэсгийн цагдаа нар эмэгтэйн авч яваа ачааг шалгахад шар айрагны шилийг хоёр хэсэг болгон хувааж, дотор нь гурван ширхэг утсыг хар уутаар ороон хийсэн байжээ.

Нийтдээ 76 ширхэг шар айрагны шил байсан гэж цагдаагийн ажилтан мэдээлжээ.

Нууж гарах гэж байсан эмэгтэй шилэн дотор бараа байгаа гэдгийг мэдсэн ч мөнгө маш их хэрэгтэй байсан учраас тэр барааг зөөвөрлөсөн гэж мэдүүлэг өгсөн байна.

Тэрбээр нуусан барааны үнэ өртөг хэд гэдгийг огт мэдэхгүй, зөвхөн хил давуулсны хөлсөнд 200 юань буюу 31 ам.доллар авахаар тохиролцсон гэжээ.
Барааг зөөвөрлүүлсэн этгээдийг  гаалийн татвараас зайлсхийх гэж ийнхүү нуун гаргахыг завдсан хэмээн цагдаагийнхан үзэж байгаа аж.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Н.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж