Наурызын баяр тохиож буй энэ өдрүүдэд казах түмний төлөөлөл төрийн өндөрлөгүүдэд бараалхан, үгээ хэлж байна. Тэдний салшгүй гоёл нь хээ хуарт дээл, нөмрөг, домбор хөгжим билээ. Тиймдээ ч Баян-Өлгийн аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Бакей тэргүүтэй төлөөлөгчид Төрийн ордонд зочлохдоо үндэсний хувцсаараа гоёж, домборын эгшгээ өргөн барьж байв. Энэ өдрүүдэд Шаргал ордон алтлаг хээ хуаранд умбаж, домборын аялгуунд уяран казах түмэнд хүндэтгэл үзүүлж байна.
Д.ОЮУН