Фестивалийг зохион байгуулагчид залуу уран бүтээлчдээс ирүүлж буй бүтээлүүд Монголын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, бүтээлч, шинэлэг агшин болоод асуудал дэвшүүлсэн санааг харуулж чадна хэмээн үзэж буй аж.
15 сая төгрөгийн шагналын сантай уралдаант фестивалийн хүрээнд уран бүтээлчид бүтээлүүдээ ирүүлсээр байгаа бөгөөд энэ сарын сүүлээр шилдэг бүтээлүүд тодрох юм байна. Уран бүтээлчид материалаа ирүүлэхдээ нийгмийн анхаарлыг хандуулах реклам бүтээх бөгөөд тодорхой сэдвийн дагуу видео, фото, радиогийн, хэвлэлийн, вэб анимэшн чиглэлээр бүтээлээ туурвих боломжтой бөгөөд уралдааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.adfestivalmongolia.net сайтаас авч болох юм байна.