
Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Чехийн хэсгийн даргаар Чехийн Үйлдвэр, худалдааны дэд сайд М.Ховорка нар ажилладаг. Энэ удаагийн хуралдаанаар хоёр тал худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хот байгуулалт, хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцахаас гадна бусад салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцох юм байна.
Чехийн Үйлдвэр, худалдааны дэд сайд М.Ховоркаг дагалдан чехийн 40 гаруй бизнесийн төлөөлөгчид ирсэн бөгөөд хуралдааны үеэр “Монгол, Чехийн Бизнес форум” зохион байгуулах ажээ.
Д.ЖАРГАЛ