Ди Маттео ялалтдаа итгэл төгс байна

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Ди Маттео ялалтдаа итгэл төгс байна

Оройн тоглолт дөхсөөр. “Челси”-гийн ерөнхий дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгчийн мэдэгдсэнээр “Челси” “Барса”-г талбайд нь буулгаж авах боломжтой. Өнгөрсөн тоглолтод хамгаалж тоглож байж 1:0 харьцаатай хожсон нь их эрсдэлтэй алхам байсан. Ялагдашгүй “Барселона”-гийн зүгээс “Өнөөдрийн тоглолтод эсрэг багийнхаа хаалганд гоол хийх боломж гаргаж, гоол хийх болно” гэсний хариуд “Челси”-гийн дасгалжуулагч Роберто ди Маттео “Бидний эсрэг хийх тэр боломжийг нь бид үгүй хийнэ” гэсэн байна. Түүнчлэн “Би Гэриг ирсэн цагаас нь харж, тоглолтыг нь үнэлж байгаа. Тэрбээр өнгөрсөн тоглолтод Луизийн байрлалд Территэй мөр зэрэгцэн сайн тоглосон. Манай багийн хувьд сүүлийн хоёр тоглолтод гоол алдаагүй гэсэн сайн үзүүлэлттэй байгаа нь тоглогчид маань багаар ажиллаж, нэгдмэл, коллективтай хамгаалж байгааг харуулж байгаа байх. “Кэмп Ноу”-д бид урьдаас илүү довтолж тоглоно” гэжээ.

“Челси”-гийн бүрэлдэхүүнээс Дидье Дрогба, Луиз нар гэмтэлтэй байгаа. Оройны тоглолтод талбайд гарах эсэх нь бэлтгэлийн явцад тодорхой болно. Петер Чехийн хувьд “Барса”-тай таарсан сүүлийн есөн жилийн зургаан тоглолтыг тавд нь хаалгаа манаж байсан бөгөөд энэ удаад “Аваргуудын лигийн цом өргөхийг би найман жил хүлээлээ. Урьд нь бид ойртож очдог ч төлөвлөж тоглодоггүй байлаа. Энэ удаад нөхцөл байдал өөр байна” хэмээжээ.

Аваргуудын лигийн хагас шигшээд учраа таарсан “Барселона” болон “Челси” багийн хариу тоглолт өнөө шөнө Монголын цагаар 02.45 цагт “Кэмп Ноу” цэнгэлдэхэд эхэлнэ.

Эх сурвалж: CHELSEA FC MONGOLIA GROUP @ Facebook

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж