Шилдэг илтгэлийн уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Шилдэг илтгэлийн уралдаан зарлалаа

Энэ онд  тохиож буй  Сэлэнгэ аймаг байгуулагдсаны  80 жилийн ойн хүрээнд олон ажил төлөвлөн хэрэгжүүлээд байгаагийн нэг нь тус аймгийн харьяат дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутан залуучуудын дунд аймгийн  Засаг даргын тамгын газраас  “Сэлэнгэ аймгийн хөгжлийн гарц” сэдэвт илтгэлийн уралдаан зарлаад байна. Энэхүү уралдаан нь Сэлэнгэ аймгийг хөгжүүлэх, эдийн засагт тулгуурласан хөгжлийн гарц, боломжийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлсон шинэ санаа, санаачилгыг нээн гаргахад чиглэгдэж байна.Нэг сарын хугацаатай зарлагдаж буй шилдэг илтгэлийн уралдаан нь  500 мянгаас нэг сая төгрөгийн мөнгөн  урамшуулалтай юм.

Р.Бумдарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж