Хөлбөмбөгийн спортын хувьд клубуудын дунд зохиогддог хамгийн нэр хүндтэй лигийн тэмцээн бол Аваргуудын лиг байдаг. Харин регбийн спортын хувьд Супер лигийн тэмцээн хамгийн нэр хүндтэй нь юм.
Регбийн спорт өндөр хөгжсөн Англи, Франц гэсэн улсуудын нутаг дэвсгэрт болдог Супер лигийн тэмцээний зургаа дахь долоо хоногийн тоглолтууд өнгөрөгч өдрүүдэд боллоо. Зургаа дахь долоо хоногийн эхний сонирхолтой тулаан Английн “Халл Сити” нутаг нэгт “Вайкфийлд” клубыг талбайдаа хүлээн тоглосон тоглолт байлаа. Кингстон цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод талбайн эзэд тун хариуцлагагүй тогложээ. Нэг ч трай хийж чадаагүй тэд зургаан оноо чөлөөт цохилтоос авч, өрсөлдөгч багтаа 20 оноо алдсанаар тоглолт өндөрлөсөн байна. Хожигдол хүлээсэн “Халл Сити” хасагдах шатны ард одоогийн байдлаар бичигдэж явна. Дараагийн тулаан Францын “Каталан Драгонс” лигийн хамгийн муу амжилттай “Крусадорс” клубын талбайд зочилсон тоглолт байлаа. Клинт Грийншийлдс трай хийж тоглолтыг Каталанчууд тэргүүлж эхэлсэн байна. Эхний минутад олж авсан энэхүү давуу байдал хадгалагдсаар талбайн зочин “Каталан Драгонс” 32:22 харьцаатай улирлын хоёр дахь ялалтаа байгуулсан юм. Энэ тойргийн хамгийн анхаарал татаж байсан тоглолт өчигдөр Англид явагджээ. Талбайн эзэн улиралын хамгийн шилдэг амжилтыг үзүүлж байгаа “Варрингтон Вүлвэс” талбайдаа хатан хааны баг гэгддэг “Харлекүйнс” клубыг хүлээн авч, улирлын хамгийн шийдвэрлэх тулааныг хийсэн нь энэ байлаа. Гэхдээ “Чононууд” гэртээ үргэлж шилдэг нь байсан амжилтаа энэ удаа мөн л давтаж, 14 трай хийснээр 82:6 харьцаатай ялалт байгуулж, Хатан хааны багт регбийн хичээл заажээ. “Варрингтон Вүлвэс” лигээ 10 оноотой тэргүүлж байгаа бол “Харлекүйнс” хүснэгтийн 5-р байрт бичигдэж явна.

Score Studio