Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгч О.Алтангэрэлийг  өчигдөр суллалаа. Түүнийг “шүүхийг үл хүндэтгэсэн” гэдэг үндэслэлээр 14 хоног хорьсон юм. Цагдаагийн даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч гэдгээр нь түүнийг хүмүүс андахгүй болжээ. 2008 оны долоодугаар сарын 1-ний хэргээс хойш гурав орчим жил Ч.Амарболдыг өмгөөлсөн тэрбээр энэ хугацаанд юу эсийг үзэх вэ. Тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг энэхүү хэргийн гэрчээр дуудлаа. Багштайгаа цэц булаалдаж, буруудаж, зөвдөж явсан. Үйлчлүүлэгчээ буруугүй, улс төрийн золиос болж байна гэдгийг нотлохын тулд хэргийг шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж үзлээ. Бүр цаашлаад Үндсэн хуулийн Цэцэд хүртэл гомдол гаргасан. Харин эцэс сүүлд нь “Шударга ёс байхгүй юм бол үйлч­лүүлэгчээ  өмгөөлөхөөс татгалзаж байна” гэж хэлээд 14 хоног хоригдсон. Энэ хугацаанд Өмгөөлөгчдийн холбооныхныг тэр­бээр хөдөлгөөнд оруулж, нэг юмыг бодуулж дөнгөсөн нэгэн. Зөвхөн Өмгөөлөгчдийн холбоо ч биш Шүүх, прокурорын байгууллага болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ч хөдөлгөсөн гэхэд болно. Бүгд л түүний нэрийг оролцуулан мэдээлэл хийж, мэдэгдэл гаргаж эхэлсэн. Харин тэрбээр 14 хоног олны анхаарлын төвөөс хол “амарч” байгаад ирлээ. Одоо түүний “дараагийн нүүдэл юу байх бол” хэмээн хүлээж суугаа хүн олон байна.

Р.САРАНГОО

"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж